请输入您要查询的百科知识:

 

词条 Ariunaa
释义

Ариунаа: Товч мэдээлэл

Нэр: Төмөрийн Ариунаа

Төрсөн он: 1967

Төрсөн газар: Улаанбаатар, Монгол

Мэргэшил: Дуучин

Боловсрол:

Нийслэлийн 52-р дунд сургууль

Болгарын Хөгжмийн Дээд Сургууль

Нөхөр: Буяндорж, бизнесмэн

Хүү: 1 хүүтэй, 2000 оны 2 сарын 24-нд төрсөн.

Байсан хамтлаг:

"Нарны дуулал", дунд сургуульд байхдаа

Улсын филармонийн "Соёл Эрдэнэ" чуулга

Анхны бие даасан цомог: "Эрос № 1"

Бусад үүрэгт ажилууд:

НYБ-ын Хvvхдийн элч

"Ариун сэтгэл" сангийн тэргүүн

Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Ариунаа нь 1967 онд Улаанбаатар хотноо Төмөр, Баянжаргал нарын охин болон төржээ. Тэрээр багаасаа л дуу бүжигт авьяастай хүүхэд байлаа.

Ариунаа нь нийслэлийн 10 жилийн 52-р дунд сургуульд сурагч байх үеээсээ хүүхдийн дууны нэрт зохиолч Л.Галмандахын удирдлага доор "Нарны дуулал" хамтлагт дуулж байсан юм. Тэрээр анх 15 настай байхдаа "16 нас" хэмээх дуу дуулсан нь түүнийг олонд таниулж өгөн энэхүү дуу нь хүүхэд, залуучуудын сонсох дуртай дуу болж чадсан юм. 16 натайд нь буюу 1 жилийн дараа уг дуу нь монголын радиогийн алтан фондод бичигдсэн байна.

Дунд сургуульд байхдаа тэрээр Монголын пионерийн байгууллагын урлагийн үзлэгийн мөнгөн медаль хүртсэн ба мөн Зөвлөлтийн дуу дуулаачийн улсын уралдаанд шалгарч байжээ. Хожим нь тэрээр Болгар улсын Хөгжмийн Дээд Сургуульд суралцан төгсөж мэргэжлийн дуучин болсон байна.

Ариунаа нь улсын филармонийн "Соёл Эрдэнэ" чуулгад дагалдан дуучнаар дуулж гараагаа эхэлсэн ба хожим нь тус хамтлагтаа гоцлол дуучны үүргийг гүйцэтгэж байлаа.

Удалгүй тэрээр бие даан уран бүтээл хийж эхэлсэн ба 1996 онд анхны "Эрос № 1" хэмээх цомгоо гарган тус ондоо анхны бие даасан тоглолтоо хийсэн байна. Уг цомогт багтсан "Мартахгүй", "Баяртай гэж хэлж чадахгvй", "Анхны хайр" зэрэг дуунууд нь нилээд их амжилт олсноор түүнийг алдар хүндтэй дуучин болгож чадсан юм. Уг цомогт багтсан "Утасны дугаар" хэмээх дуу нь маш өвөрмөц шийдэлтэй болсон нь тухайн үедээ олны таашаалыг хүртэж байлаа.

Дараа жил буюу 1997 онд "Зөвхөн чиний тухай" хэмээх 2 дахь цомгоо гаргасан ба энэ цомогт нь "Зєвхєн тэр хайрандаа", "Хайрлахын цаана", дуучин Оюунбилэгтэй хамтарсан "Хайрын тухай ярилцья", дуучин Маркатай хамтарсан "Yггvй мордсон чи минь" зэрэг хит дуунууд нь түүний нэр хүндийг улам баталгаажуулж тэрээр монголын шилдэг дуучдын тоонд орсон юм.

2001 онд гарсан түүний "Чи минь" цомог нь урд урдынхаа цомгуудын амжилтыг илүү ихээр эвдэж чадсан юм. Уг цомог нь "Нарны хаан хvvхэд", "37 дахь захидал", "Санааны чимээ", "Чи минь", "Аялгуу чиний увидас" зэрэг хитүүдийг агуулсан юм.

2002 онд "Хаварын шөнийн бодол" цомгоо гаргасан ба уг цомогт нь нилээд уянгалаг намуухан аястай дуунууд багтжээ.

Дуучин Ариунаа нь Монголоос анх удаа НYБ-ын Хvvхдийн элч дуучин болсон бөгөөд 2002 оны 5 сард Нью-Йорк хотноо болсон Хvvхдийн асуудалтай холбоотой НYБ-аас зохион байгуулсан чуулганы "Хvvхэдтэй хамт дэлхий ертөнцийг хөгжvvлье" уриан дор болсон концертод оролцон "Нарны хаан хvvхэд" дуугаа дуулсан байна.

Тэрээр 2003 онд уран бүтээлийн нилээд олзтой байсан ба "You are my life", "Миний шинэ орон зай" хэмээх 2 шинэ цомгоо гаргаж, уг цомогуудад багтсан "Чамтай бас чамгүй", "Хайрын зай", "Би", "Жаргаж үзээгvй зул дурлал минь", "Маяами аялгуу" зэрэг дуунуудадаа клип хийлгэж олны хүртээл болгосон юм. Мөн дуучин маань "Миний шинэ орон зай" тоглолтоо 2003 оны 10 сарын 31, 11 сарын 1, 2-нд тоглосон юм.

Тэрээр тоглолтоо зөвхөн Монголын нутаг дэвсгэр дээр тоглоод зогсохгүй хилийн чанадад байгаа монголчууддаа зориулан Югослав, Солонгос, Япон, Америк орнуудад аялан тоглож байсан бол 2004 оны 2 сарын сүүл 3 сарын эхээр Европийн хэд хэдэн улсад аялан тоглолтоо хийж үзэгч фэнүүдээ баярлуулж байна.

Монгол улсын СТА, дуучин Ариунаа нь монголын эстрадын нэртэй дуучдын нэг төдийгүй тэрээр тахир дутуу хүүхдийн боловсролын асуудлыг анхаарлынхаа төвд байлгадаг "Ариун сэтгэл" сангийн тэргүүн юм.

Дуучин Ариунаа нь бизнесмэн Буяндоржтой дэр нэгтгэн нэгэн хэсэг нилээд их шар сонины бай болж байсан ч тэд энэ бүхнийг даван туулж чадсан ба 2000 онд хүүтэй болон өнөөдрийг хүртэл тэд хамтдаа аз жаргалтай амьдарч байгаа билээ.

Цомгууд

Сүүлд шинэчлэгдсэн: 2004-02-28 03:02:59

1996 он: "Эрос № 1"

-Эргээд чамдаа ирнэ

-Мартахгvй

-Амласан хайр

-Талын цэцэг

-Алтан богд

-Хайрыг минь чи сонсооч

-Анхны хайр

-Утасны дугаар

-Баяртай гэж хэлж чадахгүй

-Бороотой үдшийн аяз

1997 он: "Зөвхөн чиний тухай"

-Дурлалын хөгжим

-Зөвхөн тэр хайрандаа

-Blue jeans

-Би

-Бүжгэнд уриач

-Хайрын тухай ярилцья

-Насны хань

-Хайрлахын цаана

-Yггүй мордсон чи минь

2001 он: "Чи минь"

-Багт наадам

-Алгын чинээ үр минь

-Нарны хаан хүүхэд

-37 дахь захидал

-Санааны чимээ

-Чи минь

-Аялгуу чиний увидас

-Ээжээ та хаана байна

-Ээжий минь байвал жаргалтай

-Yд дундын наран

-Зөөлөн буруу

-Миний бороо

-Буяны наран

-Yдшийн танго

-Вyе Вyе

-Хайрыг бүү гомдоо

2002 он: "Хаврын шөнийн бодол"

-Дөрвөн цагийн тал

-Талын Монгол айл

-Хаврын шөнийн бодол

-Эх орон танаа

-Амрагийн дуу

-Хаврын шөнийн бодол

-Єргєн хангай нутаг

-Хөх даалимбан тэрлэг

-Жинжиймаа, киноны дуу

2003 он: "You are my life"

-Чамтай бас чамгүй

-Ирэх л гэж...

-Чиний миний амьдрал

-Хайрын зай

-Миний амьдрал

2003 он: "Миний шинэ орон зай"

-Би

-Сайн байна уу санаандгүй хонгор минь

-Хар дарахаас минь өмнө сэрээгээрэй

-Хайрыг минь чи надад үлдээ

-Жаргаж үзээгүй зул дурлал минь

-Ижий минь ирж явна уудаа

-Чиний сэтгэл минийх байгаагүй

-Маяами аялгуу

-Догь байгаа биз

-Зүүдний ханхүү

-Одноос зүүгдсэн залуу нас

-Шөнө дундын бүжиг, жүжгийн дуу

随便看

 

百科全书收录4421916条中文百科知识,基本涵盖了大多数领域的百科知识,是一部内容开放、自由的电子版百科全书。

 

Copyright © 2004-2023 Cnenc.net All Rights Reserved
更新时间:2025/2/1 0:02:33